NAVIGATION

roberta

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Таны төлөө анхаарал халамж тавихаар биднийг сонгосонд баярлалаа. Таны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахын төлөө бидэнд өгсөн боломж нь таны бидэнд өгсөн итгэл гэж ойлгож байна. Бид өөрийн үүрэг хариуцлага хүлээн авч, таныг өөрсдийн гэр бүлийн гишүүн шиг халамжлах болно гэдгийг бид амлаж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шийдвэр гаргахад айдас, эргэлзээ байж болно гэдгийг бид ойлгож байна. Иймээс бид таныг мэдээлэлтэй байлгаж, танд боломжтой бүх хувилбаруудыг ойлгоход тань туслах болно. Эмчилгээний туршид ямарваа нэг зовинол болон асуулт мөн эмчилгээний явц болон нарийн зүйлсийг дэлгэрэнгүй ойлгохгүй бол та бидэнд хандах хэрэгтэй. Танд үзүүлж байгаа эмчилгээг дагах боломжгүй эсхүл ямар нэгэн шалтгаанаар 2-догч санал дүгнэлт авахыг хүсэж байгаа бол та бидэнд мэдэгдээрэй.

Ямарч үед танд туслахын тулд манай үйлчлүүлэгчтэй харилцах албаны төлөөлөгч, зохицуулагчид бэлэн байх болно. Хэрэв танд болон танай гэр бүлийхэнд аливаа талархал, хүсэлт, гомдол байвал бидэнд хандах нь таны хүртэх үйлчилгээ халамжинд муугаар нөлөөлөхгүй гэдгийг бид амлаж байна.

Бид таны эрүүл мэндийг хувийн асуудал хэмээн үзэж тэдгээр мэдээллийг өндөр зэрэглэлийн нууцад тооцон хандах болно. Бид үйлчлүүлэгч бүртэй хүндэтгэлтэй чухалчилан харилцахыг хичээдэг бөгөөд таныг ч гэсэн манай ажилтнууд болон бусад үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэйгээр харилцахыг хүсэж байна. Таны тусгай хэрэгцээ болон соёл уламжлалыг хүндэтгэн үзнэ. Тусгай хоолны дэглэм, шашин шүтлэг, хэлний хэрэгцээг бидэнд мэдэгдвэл бид бүх боломжоороо танд туслах болно.

Таны эмчилгээний хугацаа дуусгавар болоход бид танд цаашид эрүүл мэндээ хэрхэн анхаарах хэрэгтэйг тайлбарлан зөвлөх ба танд хэрэгтэй бол хийгдсэн шинжилгээ, эмчилгээ үйлчилгээний түүхийг баримтжуулан өгнө.

Бид бусдыг халамжлахын тулд амьдралаа зориулдаг бөгөөд таныг халамжлах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Хүндэтгэн ёсолсон,

Роберта Липсон

Дарга, Юнайтэд Фэмили-Эрүүл Мэнд

Гүйцэтгэх захирал, Чиндекс Интернэйшнэл ХХК