NAVIGATION

JCI

JCI магадлан итгэмжлэл

“Юнайтед Фэмили ” сүлжээ эмнэлэг нь нилээд хэдэн жил чанар, аюулгүй байдлын хатуу хяналт шалгалтыг давсны эцэст 2011 оны 9-р сард Joint Commission International (JCI) байгууллагаас “Баталгааны алтан тэмдэг” магадлан итгэмжлэлийг авсан юм.Бээжин болон Шанхай дахь эмнэлэг нь 2005 ба 2008 онд тус тус анх удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд энэ удаа дахин амжилттай магадлан итгэмжлэлээ авч, бусад харъяа эмнэлгүүд тухайлбал Гуанжоу дахь эмнэлэг анх удаагаа магадлан итгэмжлэгдсэн юм. ДЭМБ тодорхойлохдоо JCI чанарын магадлан итгэмжлэл нь зөвхөн дэлхийн түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч дээд зэрэглэлийн байгууллагуудадолгогддог болохыг баталсан юм. JCI байгууллагын стандартыг хангаж буй эмнэлгүүд нь өвчтөний эмчилгээ, аюулгүй байдлаараа АНУ болон Европын дээд зэрэглэлийн эмнэлгүүдтэй эн зэрэгцдэг.

Бээжин дэх манай анхны эмнэлэг байгуулагдахаас эхлэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэх бидний эрхэм зорилго өөрчлөгдөөгүй хэвээр байна.. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Юнайтед Фэмили эмнэлэг эрсдэлийг бууруулж ажиллах замаар үйлчлүүлэгч эмчлүүлэгчдийн эмчилгээ үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар байнга хичээж ажилладаг. Бидний өндөр чанарын төлөөх энэхүү тууштай хөдөлмөрийг олон улсын магадлан итгэмжлэл авсан явдал батлан харуулж байна.

Энэхүү гурван жилийн дахин магадлан итгэмжлэл нь хараат бус гуравдагч этгээдээр баталгаажсан дэлхийн хамгийн сайн чанарын стандартыг хангасан болохын баталгаа болдог.

JCI байгууллагын магадлан итгэмжлэлийг БНХАУ-д анх удаа авснаар манай эмнэлэг нь дэлхийн дээд зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэг болсон.

Та авсан эмнэлгийн үйлчилгээний чанартай холбоотой сонирхож буй зүйл байвал jciquality@jcrinc.com  и-мэйл хаяг, эсхүл www.jointcommissioninternational.org/Reporting-Quality-and-Safety-Issues вэб сайтаар JCI байгууллагатай холбоо барина уу.