NAVIGATION

psjp1

Танилцуулга

“Юнайтэд Фэмили” эмнэлгийн олон улсын үйлчилгээ нь Ази тив төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үйлчлүүлэгчиддээ олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Бид та бүхэнд нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгч төвтэй, ая тухтай орчин, боломжийн үнэ, хүртээмжтэй үйлчилгээг санал болгож байна.

Олон улсын стандартын манай эмнэлгүүд нь танд эмч сонгох, эмчилгээ үйлчилгээ авах болон эрүүл мэндийн талаарх хэрэгцээт мэдээлэл өгөхийн төлөө ажиллаж байна. Таны хэл, соёлын ялгааг бид хүндэтгэн үзнэ.

Манай дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ:

  • Танд тусгайлан өөрийн эмнэлэг, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.
  • Эмчилгээний баг эмчлүүлэгчийн мэдээллийг дүгнэн ярилцаж, тохирох эмчилгээг тодорхойлно.
  • Таны эмчилгээний зардлын үнэлгээ гарган өгч, шаардлагатай тохиолдолд төлбөр тооцоо хийхэд тусламж үзүүлнэ.
  • Үйлчлүүлэгчболон үйлчлүүлэгчийн гэр бүлийн виз, байр, тээврээ хэрхэн зохицуулах зөвлөгөө өгнө.
  • Эмнэлэгт анх ирэхээс эхлэн эмчилгээний дараах хяналт хүртэл шат шатны эмчилгээний хуваарийг товлоно.
  • Үйлчлүүлэгч болон түүний асран хамгаалагч, ар гэрийнхэнгээ холбоотой байх боломжоор хангана.
  • Хэлмэрчлэх үйлчилгээ зэрэг орно.

Эмчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээнүүд

“Юнайтэд Фэмили” эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцах албаны ажилтанууд нь та болон таны гэр бүлийг ая тухтай, таатай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид таны асуултад хариулж, мэдээллээр хангах, ямар нэг асуудлыг шийдэхэд туслах төдийгүй та болон таны гэр бүл, эмчилгээний багийн хооронд байнгын гүүр нь байх болно.

Таны ая тухыг хангасан үйлчилгээ

  • Эмчлүүлэгчийн унаа тээвэр ба байрлах байр

Бид та болон таны гэр бүлд олон улсын болон дотоодын нислэг, галт тэрэгний тийз захиалах, худалдан авах, байрлах байр олох, эмнэлгийн ойр орчны талаарх мэдээллийг өгөх зэрэгт тусалж чадна.

  • Визний зөвлөгөө

Хятадын визийг хэрхэн авах талаар хамгийн сайн зөвлөгөө өгнө.

  • Элчингийн зөвлөгөө

БНХАУ-д суугаа танай улсын элчин сайдын яамны консултай холбоо тогтоож үйлчилнэ. Үүнд эх орондоо буцах, паспортын асуудал, Хятадаас бусад оронд байгаа гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих гэх мэт консулын үйлчилгээ багтана.

  • Орчуулгын үйлчилгээ

Англи, Орос, Солонгос, Япон, мандарин болон кантон Хятад, Испани, Герман, Франц, Португали, Араб хэлээр манай ажилтнууд танд хэлмэрчлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн бусад хэлний тусламж үзүүлэх боломжтой. Түүнчлэн бид 7 хоногийн бүх өдөр 24 цагийн турш 60 гаруй орны хэлээр үнэ төлбөргүй утсаар орчуулгын үйлчилгээг үзүүлдэг.

Таныг хариуцан ажиллах үйлчлүүлэгчтэй харилцах албаны ажилтан анхны асуулгаас эхлээд эмчилгээ болон эмчилгээний дараах хяналт хүртэлхшат шатны бүх тусламж үйлчилгээнхий туршид таны зохицуулалтыг хийж ажиллах болно. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл patientservices@ufh.com.cn и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу.