NAVIGATION

about

Хэрхэн эхлэх вэ

Бид таны хэрэгцээ шаардлагад нийцсэн эмчилгээний багийг сонгохын тулд танаас дараах мэдээлэл хэрэгтэй. 1-р алхам : Холбоо тогтоох

Та patientservices@ufh.com.cn хаяг руу Даваагаас Баасан гаригт 8:30 – 17:30 цагт (Хятадын цагаар) и-мэйл илгээнэ үү.

Үйлчлүүлэгчийн бүртгэлийн маягтыг бөглөнө.

Таны хүсэлтийг хүлээн авсны дараа манай ажилтан тантай холбоо барина.

  • 2-р алхам: Англи хэл дээр өөрийн өвчний талаарх мэдээллийг илгээх

Та бидэнд өөрт байгаа аливаа эмчилгээний түүх, эмчийн дүгнэлт, зураг (рентген зураг, MRI, компьютер томографи, хэт авианы оношилгоо), лабораторийн шинжилгээний үр дүн зэргийг и-мэйлээр явуулна уу.

Бид шаардлагатай бол таны өвчний түүх, эмчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг таныг хариуцсан эмчтэй холбоо барьж тодруулна.

  • 3-р алхам: Уулзалтаа товлох

Таны бичиг баримтуудыг хүлээн авсны дараа манай ажилтан тантай холбогдон үзлэгийн өдөр, цагийг товлоно.

  • 4-р алхам: Зардлын тооцоо ба урьдчилгаа төлбөр

Танд үзүүлэх эмчилгээг үндэслэн бид таны эмчилгээний зардлын үнэлгээг хийх ба та энэхүү зардлыг урьдчилгаа болгон төлнө. Манай санхүүгийн зөвлөхүүд таны эмчилгээний төлбөрийн талаар болон даатгалд хамрагдах болможтой бол энэ талаарх мэдээллийг танд өгөх боломжтой.

  • 5-р алхам: Визний тусламж

Таныг хариуцсан ажилтан нь тантай уулзалт товлосны дараа шаардлагатай бол виз авахад шаардагдах баталгаа хуудсыг илгээнэ.

  • 6-р алхам: Аялалын хөтөч

Таныг хариуцах ажилтан нь таны аялалтай холбоотой унаа тээвэр болон амьдрах байрны хэрэгцээг хангахад туслалцаа үзүүлнэ.

Бид таныг болон танай гэр бүлийг “Юнайтэд Фэмили” эмнэлэгээр үйлчлүүлэхийг урьж байна.