NAVIGATION

docjp

“Юнайтэд Фэмили” эмнэлгийн тухай

“Юнайтэд Фэмили сүлжээ эмнэлэг” нь олон улсын стандарт бүхий эрүүл мэндийн тэргүүлэх байгууллага юм. Байгууллагын эрхэм зорилго нь үйлчлүүлэгч ба түүний гэр бүл төвтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээг онцгой халамж анхаарал, ая тухтай орчинд үзүүлэх юм.

“Юнайтед Фэмили ” эмнэлэг нь хувьчилсан эрүүл мэндийн хамгийн сайн үйлчилгээг авахыг зорьж буй үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор Ази тивийн БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тианжин, Монгол Улсын Улаанбаатар зэрэг хотуудад салбар эмнэлгүүдээрээ дамжуулан үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 20 жилийн турш Юнайтед Фэмили эмнэлэг нь БНХАУ-ын хамгийн анхны бөгөөд хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болсон юм. Манай дээд зэрэглэлийн эрүүл мэндийн төвүүд, харъяа эмнэлгүүд нь Олон улсын JCI (Joint Commission International) чанарын магадлан итгэмжлэл бүхий Хятад улс дахь цорын ганц сүлжээ юм. Манай эмнэлэг нь үргэлж чанар, аюулгүй байдал, харилцагчийн үйлчилгээг дээд зэргээр үзүүлэхээр хичээж ажилладаг.